Эм зүйн хяналт

Хербион компани нь бүх бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн үе шатанд төдийгүй тэдгээрийн эмнэл зүйн практик хэрэглээний үе шатанд тэдгээрийн аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавьж байдаг.

Аюулгүй ажиллагааны мэдээлэл цуглуулах нь компани эм бэлдмэлийн аюулгүй байдлын талаар хамгийн дэлгэрэнгүй, найдвартай мэдээллээр өвчтөн болон эмч нарыг хангах боломжийг олгодог.

Хербион компани нь аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулан боловсруулалт, дүн шинжилгээ хийж байж эмч нар болон төрийн зохицуулах байгууллагуудад хүргэдэг.

Хэрэв та Хербион компанийн бүтээгдэхүүнийг ашиглах явцад гарсан сөрөг үйл явдлын талаар мэдэх бол, эсвэл бүтээгдэхүүний чанар, хэрэглээний талаар ямар нэг гомдол, хэрэглэх зааврын талаар асуулт байгаа бол бидэнд    info.pk@herbion.com     электрон хаяг руу “Бүтээгдэхүүний хэрэглээний аюулгүй байдлын тухай” гэсэн нэр хаягтайгаар мэдэгдэнэ үү.

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency