Нууцлалын бодлого

Хувийн мэдээллийг хамгаалах талаархи хууль тогтоомжийн дагуу “Хербион” компани нь өөрийн вэбсайт руу хандагчдын зочлогчдын хувийн мэдээллийг маш сайн хамгаалж, өөрөөр заагаагүй бол тэдгээрийг гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.

 

Ерөнхий нөхцөл:

Сайтыг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлогын дагуу таны хувийн мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, задруулах талаар та зөвшөөрөх эсэхээ мэдэгдэнэ.

 

Манай вэбсайт дээр ямар хувийн мэдээллийг цуглуулдаг вэ?

Та өөрийн хувийн мэдээллийг өгөхгүйгээр манай вэбсайтыг ашиглаж болно.

Хербион нь таны вэбсайт дээр сайн дураараа үлдээсэн (жишээ нь, имэйл хаяг, овог нэр, утасны дугаар г.м.) эсвэл үйлчилгээ хийлгэхийн (мэдээлэл захиалахаар зөвшөөрөх, манай тэмцээнд оролцох, манай бүтээгдэхүүн үйлчилгээг захиалах г.м) тулд хувийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд л бид цуглуулдаг.

Та манай вэбсайтанд сайн дураар орхисон хувийн мэдээллээс гадна бид күүки-файлнаас (cooкie file) мэдээллийг цуглуулдаг. Ийм мэдээлэл нь та манай сайт руу ямар вэбсайтнаас дамжин орж ирсэн, манай сайт дээр байсан хугацаа, манай вэбсайтаас гарахдаа орсон вэбсайтууд, серверийн стандарт бүртгэлийн мэдээлэл болон IP хаягийг багтааж болно.

 

Ямар зорилгоор бид манай сайт дээр үлдээсэн мэдээллийг  цуглуулдаг вэ?

Бид таны үлдээсэн мэдээллийг дарааахь зорилгоор ашиглаж болно, үүнд:

Манай вэбсайтын үйлчилгээний түвшин, агуулга өгөөжийг сайжруулах, таны асуултанд хариулах; танд зөвлөмж өгөх, хэрэгтэй мэдээллийг хүргэх, бүтээгдэхүүний талаар мэдээ, мэдээлэл шинэчлэлтийг танд өгөх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уралдаан, урамшууллын талаар танд мэдэгдэх (таны урьдчилан өгсөн зөвшөөрөлтэйгээр); манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал хүсэлтийг тань мэдэхийг хүсэх гэх мэт.

Бид күүки-файлаас цуглуулсан өгөгдлийг дараах зорилгоор ашиглах боломжтой:

манай вэбсайтаар зочилсон статистик тоо баримтыг бүрдүүлэх, сайтын хэрэглэгчдийн хүн ам зүйн мэдээлэл, сонирхлыг тодорхойлох; бидний серверт гарсан асуудлуудыг оношлох, манай вэбсайтыг удирдах.

 

Хувийн мэдээлэлд хандах боломжийг олгох:

Бид дараахь тохиолдлоос бусад тохиолдолд хэрэглэгчтэй холбоотой хувийн мэдээллийг бид бусад компани, байгууллага ба хувь хүнд задруулахгүй:

  • Хэрэглэгч өөрөө зөвшөөрөл өгсөн

Хэрэв та өөрөө зөвшөөрөл өгсөн бол Таны талаархи мэдээллийг бидэнтэй холбоогүй компани, байгууллага, хувь хүмүүст өгч болно.

  • Гуравдагч этгээдээр боловсруулалт хийлгэх

Бид өөрсдийн зааварчилга, нууцлалын бодлого болон бусад аюулгүй байдлын шаардлагуудын дагуу өөрсдийн салбар, охин компани болон бусад итгэмжлэгдсэн байгууллага, хувь хүмүүст боловсруулалт хийлгэх зорилгоор хувийн мэдээллийг өгч болно.

  • Хууль тогтоомжийн шаардлагаар

Бид зөв арга замаар ийм мэдээлэл рүү хандах, ашиглах, хадгалах, задлах нь дараахь зорилгоор шаардлагатай гэж үзэх хангалттай үндэслэл бидэнд байна:

  1. Хүчин төгөлдөр хууль тогтоомж, дүрэм журам болон хууль эрх зүйн үйл явцын шаардлагыг сахин биелүүлэх, төрийн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр хүсэлтийг дагаж мөрдөх,
  2. Хүчин төгөлдөр Бараа борлуулалт, үйлчилгээ үзүүлэх талаархи болзол нөхцлүүдийг мөрдөх, үүнд болзошгүй зөрчлийг судлах,
  3. Залилангаас сэргийлэх, илрүүлэх, аюулгүй байдлын асуудлуудыг шийдэх, техникийн талын асуудлуудыг шийдвэрлэх.
  4. Хуулиар шаардсан буюу зөвшөөрсний дагуу компанийн, түүний хэрэглэгчид болон олон нийтийн эрх, өмч ба аюулгүй байдалд учирч болох хохирлоос хамгаалах урьдчилан сэргийлэх/

 

Күүки файлууд (Cookie files):

Күүки – файлууд бол таныг манай вэбсайтад анх зочлоход таны компьютер дээр хадгалагддаг жижиг файлууд юм.

Бид нэг удаагийн болон байнгын кууки-файлыг ашигладаг. Нэг удаагийн кууки-файл нь манай вэбсайтад хандсан хандалтыг тоолоход хэрэглэгддэг бол дараачийн удаа манай сайт-д зочлоход хэрэгтэй холбоо барих мэдээллийг хадгалахад байнгын кууки-файлыг ашигладаг.

Бид бас бусад вэбсайтуудаас ирсэн гуравдагч талын күүки–файл ашиглаж болно: YouTube күүки–файл, зар сурталчилгааны күүки–файл, анализ, шинжилгээ хийдэг үйлчилгээний күүки-файлууд г.м.

Ихэнх вэб хөтчүүд күүки–файл ашиглах зөвшөөрлийг автоматаар олгодог. Та ямар ч үед күүки–файл ашиглахаас татгалзаж болно. Хэрэв та өөрийн төхөөрөмжөө күүки–файл ашиглахаас татгалзахыг хүсвэл вэб хөтчийнхөө тохиргоог өөрчилж болно.

 

Энэхүү Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах:

Хербион компани нь энэ вэбсайт дээр нийтлэгдсэн нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Таныг нууцлалын бодлогын нөхцлүүдийг тогтмол шалгаж байхыг бид танд зөвлөж байна. Та манай сайтыг үргэлжлүүлэн ашиглаж байна гэдэг нь бүх шинэчлэлт, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

 

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency