Компанийн тухай

Хербион Интернейшнл компани 1983 онд үүсгэн байгуулагдсан, эрчимтэй өсөж дэвжиж яваа эм хангамжийн үйлдвэрлэлийн компани бөгөөд өндөр чанартай, байгалийн ургамлын гаралтай бэлдмэлийг бий болгох шинэлэг судалгаа шинжилгээний ажилд тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн. Компанийн гол зорилго бол химийн нэмэлт бодисгүй, өндөр чанартай, үр дүнтэй эмийн бэлдмэлийг боловсруулах, үйлдвэрлэх эм хангамжийн зах зээлд нийлүүлэх явдал юм.
Хербион компани нь байгалийн түүхий эдэд суурилсан шинэлэг эмийн бэлдмэлийг боловсруулж гаргах, хөгжүүлэх, санал болгох замаар хүний эрүүл амьдралын түвшинг улам сайжруулахад сайнаар нөлөө үзүүлэх зорилгодоо үнэнч зүтгэж яваа эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч компани юм. 35 гаруй жилийн хугацаанд бид дэлхийн 21 оронд үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан. 1997 онд Хербион Пакистаны хил хязгаарыг даван гарч, хуучнаар ЗХУ-ын орнууд буюу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад (ТУХН) маркетинг, худалдааны үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Дээрхи орнуудад бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ Зүүн Европ, Алс Дорнод, Хойд Америк зэрэг бусад бүс нутгуудад өөрийн байр сууриа мөн амжилттай олж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар манай бүтээгдэхүүнүүд 3 тивийн 4 бүс нутагт танил болоод байна.
50-гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн амжилтдаа сэтгэл ханаад зогсохгүй, байгалийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг байнга сайжруулах, шинээр боловсруулах замаар дэлхийн хүн амын эрүүл мэндийн төлөө чиглэсэн өөрийн зорилгоо үргэлжлүүлэн биелүүлсээр явна. Бид мэргэжлийн эмч, эм зүйч нартай ажиллахад онцгой анхаарч ажилладаг. Энэхүү алсын хараатай хандлага нь Хербион компанийг олон сая хэрэглэгчид бүхий дэлхийн тэргүүлэх компаниудын нэг болж хурдацтай өсөх хөдөлгөгч хүч болж байна.
Хербионы ургамлын эм бэлдмэл нь ханиад, томуу, эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн, элэгний эмгэг зэрэг шинж тэмдгийг эмчлэхэд чиглэгддэг. Манай бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдал нь байгалийн гаралтай түүхий эдийг хамгийн оновчтой орц найрлагатайгаар боловсруулж, ямар нэг хортой химийн бодис ашиглахаас хатуу зайлхийх замаар хангагддаг.
Ургамлын бэлдмэлийг бий болгоно, боловсруулна гэдэг өнө эртнээс язгууртай уламжлалт урлаг юм. Хербионы ургамлын эм бэлдмэл нь уламжлалт Аюрведийн жороор бүтээгдсэн. Мянга мянган жилийн туршлага, зан заншилдаа тулгуурлан хамгийн дэвшилтэт технологийг ашиглан орчин үеийн эмийн бэлдмэлийг гарган авдаг. Энэ бол уламжлал, технологийн нэгдэл юм. Хербион компани нь түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд бүтээгдэхүүнийхээ чанарт байнга хатуу анхаарч ирсэн. Манай үйлдвэрлэлийн хэрэгслүүд болон үйлдвэрлэсэн эмийн бэлдмэлийн чанар нь олон улсын GMP стандартад нийцэж байдаг.
Үйлдвэрлэлийн хэлтсийн дэргэд ажилладаг чанарын хяналтын хэлтэсд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд ажилладаг ба шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг нь стандартчиллыг үр дүнтэй явуулж, чанарын хяналтыг тогтмол хийж байх боломжийг бүрдүүлж өгдөг.
Үйлдвэр нь байнга шинэчлэгддэг тоног төхөөрөмжөөр хангагдсан ба үйлдвэрлэл, боловсруулалтын явцад орчин үеийн өндөр технологийн ашигладаг. Програм хангамжийг мөн үр дүнтэй ашигладаг нь үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг цаг тухайд нь, өндөр чанартай гүйцэтгэх баталгаа болдог. Тус компани нь эмийн ургамлыг боловсруулах орчин үеийн, өндөр чанарын тоног төхөөрөмж суурилуулсан ба автоматжуулсан системтэй. Гаргаж авсан эмийн ургамлын шингэн хандны идэвхит бодисуудыг хадгалахын тулд вакуум хатаагчийг ашигладаг.
Тус компани сайн чанарын өндөр үр дүнтэй эмийн бэлдмэлээр хүн амын хэрэгцээг хангах гол зорилгодоо хүрэхийн тулд технологийн процессын бүх үе шатанд байнгын мониторинг хийж ажилладаг нь сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа болж өгдөг.
Тус компани бүтээгдэхүүнийхээ брэндийг тараан дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээн дээр үндэслэн шинэ бүтээгдэхүүн боловсруулах, шинэ зах зээлийг нээх замаар одоо байгаа бүтээгдэхүүнүүдээ улам батжуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Орчин үеийн үйлдвэрлэлийн том нэгдэл гэсэн өөрсдийн статус, байр сууриа амжилттай таниулан хамгаалж, GMP гэрчилгээ, олон улсын стандартын ISO 9001-2008, ISO 14000, ISO 22000 гэрчилгээнүүд болон CE гэрчилгээг тус тус авсан байгаа.
Энэ бүх баримт баталгаа нь Хербион компани дэлхий даяар сая сая хэрэглэгчдийн итгэлийг дааж, талархлыг хүлээн, үнэнч, найдвартай, сайн сайхан гэдэгтэй ижил
утгатайгаар хүлээж авах компани болж чадахад хүргэсэн юм.

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency