Новэкс Цетиризин сироп
Новэкс Цетиризин сироп
нь хоёр дахь үеийн антигистамин юм.Харшлын ринит үүсэхээс сэргийлж, явцыг хөнгөвчилдөг.
Харшлын ринитийн хамрын болон нүдний шинж тэмдгийг хөнгөвчлөх – найтаах, хамар гоожих, хамрын бөглөрөл, загатнах, нулимс гоожих.
Хүүхдэд вакцин хийлгэхэд харшил үүсгэх эрсдлийг бууруулдаг.
- Найрлага
- Хэрэглэх заалт
- Хэрэглэх арга ба тун
- Эмийн хэлбэр ба савлалт
- Эмийн сангаас олгох журам
- Эмийг хэрэглэх заавар
- Худалдан авах
5 мл сироп тутамд: цетиризина дигидрохлорид (БФ) 5 мг
- Улиралын болон жилийн туршид үргэлжлэх харшимлын ринит ба конъюнктивит,
- Загатнаат харшилын дерматозууд,
- Поллиноз (сенная халууралт),
- Чонон хөрвөс (архаг идиопатик хэлбэрийг оролцуулаад),
- Судас-мэдрэлийн хаван.
12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: өдөрт 1 таблеткийг (10 мг цетиризин) буюу 10 мл сироп (10 мг цетиризин) өдөрт нэг удаа
6-12 хүртэлх насны хүүхдэд: Өдөрт 1 таблеткийг (10 мг цетиризин) эсвэл ½ таблеткийг (5 мг цетиризин) өдөрт 2 удаа, 10 мл сироп (10 мг цетиризин) өдөрт нэг удаа буюу 5 мл сироп (5 мг цетиризин) өдөрт 2 удаа өглөө, орой
2-6 настай хүүхдэд: 5 мл сироп өдөрт нэг удаа буюу 2,5 мл сироп өдөрт 2 удаа өглөө орой
6 сартайгаас 12 нас хүртэлх хүүхдэд: 2,5 мл сироп өдөрт нэг удаа буюу энэ тунгийн хагасаар өглөө орой 2 удаа
60 мл сироп нь хуванцар шилэн флаконд хэмжээст халбага хийгээд хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлагдана.
Эмчийн жоргүй олгох боломжтой.