Линкас Бальзам
Линкас Бальзам
ЛИНКАС БАЛЬЗАМ нь ханиадны өвчнүүдийн үед хэрэглэдэг цогц, нийлмэл бэлдмэл юм. Түүний эм зүйн үйлчилгээ нь түүний бүтцэд орсон бүрэлдэхүүн хэсгүүдийн шинж чанараас шалтгаалан цогц үйлчилгээ үзүүлнэ.
Гаа /ментол/-г арьсанд түрхэхэд мэдрэлийн төгсгөлийг цочроож, хүйтэн мэдрэмжийг төрүүлэх ба өвдөлтийг намдаана. Түүнчлэн үрэвсэл болон халдварын эсрэг үйлчлэх шинж чанартай байдаг. Ментолоор утахад цэр шингэлэх, цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.
Эвкалиптийн тос нь нян, вирус устгах, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Арьсанд хэрэглэхэд арьсыг цочроох боловч өвдөлт намдаах нөлөөтэй. Хэсэгчилж мэдээгүйжүүлэх үйлчилгээ нь арьсны загатнааг намжаана. Энэ тосоор утахад цэр шингэлэх, цэр ховхлох, хүчилтөрөгчийн дутмагшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Камфор тос нь хэсэгчлэн цочроох, өвдөлт намдаах, үрэвсэл, халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьсны мэдрэлийн мэдрэмтгий төгсгөлийг цочроож, эрхтэн, эд эрхтний тэжээлийг нэмэгдүүлнэ. Энэхүү тос нь нь тархин дахь амьсгалын болон судасны үйл ажиллаганы төвүүдэд цочрол өгөх үйлчилгээтэй.
Скипидарын тос нь хэсэгчлэн цочроох ба тэжээл өгөх нөлөөтэй. Утлага хийж хэрэглэхэд ханиалгыг өдөөх замаар цэрийг шингэлэх, ховхлох үйлчилгээ үзүүлнэ.
Хадаасан (лиш) цэцгийн тос нь үрэвсэл, халдвар, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ба булчингийн бодисын солилцоог нэмэгдүүлэн, булчингийн өвдөлтийг намдаана.
Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон эмийн ургамлуудын оновчтой хослол нь үрэвсэл, өвдөлтийг намдаах, цэр шингэлж ховхлох, гуурсан хоолойг өргөсгөх зэрэг үйлчилгээтэй.
- Ханиад, томуугийн шинж тэмдгүүдийг бууруулна.
- Цэрийг шингэлж, ханиалгыг багасгана.
- Хамар битүүрэлт ба цээжний бөглөрөлийг багасгана.
-
- Толгой, булчингийн өвдөлтийг арилгана.
Идэвхтэй бодисууд:
Нэг грамм түрхлэгт дараахь бодисууд агуулагдана.
- Гаа 200 мг;
- Эвкалиптийн тос 60 мг;
- Камфор 70 мг;
- Скипидарын тос 20 мг;
- Хадаасан (лиш) цэцгийн тос 40 мг.
Туслах бодис:
- Лааны хатуу тос 160 мг ба лааны зөөлөн тос 450 мг
- Ханиад шуухинаа
- Томуу
- Толгой өвдөх
- Цэр ховхролт муу байгаагаас шалтгаалан уушгинд цэр хуримтлах үед
- Тосыг бүлээсгээд өвчтөний цээж, хоолой ба хамрын орчимд зөөлөн түрхэнэ, цээжийг самбай буюу даавуугаар ороож өгвөл бэлдмэлийн үйлчилгээ илүү байх болно. Эмчилгээг өдөрт 3-4 удаа давтан хийнэ. 2-оос бага насны хүүхдэд хэрэглэхдээ эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Ээлж эмчилгээ 5-7 хоног
- Холимогийг дахин халааж хэрэглэж болохгүй.
- Пластик савтай 25 г түрхлэгийг хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцаганд савласан байна.