Интеллан сироп 90 мл

Интеллан сироп 90 мл

Интеллан бол биологийн идэвхт алкалоид, флавоноид, сапонин, гликозид, амин хүчил, амин дэм, амин чухал элементүүдээр баялаг ургамлуудаас бүрдсэн бэлдмэл.

 

Гинкго билоба тархины цусны эргэлт, тархины хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. (Хүчилтөрөгчийн дутмагшлын эсрэг). Энэ нь судсыг өргөсгөн, тромбоцит үүсэхээс сэргийлж, тархины эд эс дэх цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнчлэн тархины эд болон захын эдийн хавагналтаас урьдчилан сэргийлнэ. Тархины мэдрэлийн эд эсийн дамжуулагчдыг чөлөөлөх (норадреналин, дофамин, ацетилхолин) ба тэднийг мэдрэлийн хүлээн авагчтай холбох чадварт нөлөөлдөг. Химийн эсийн мембран дахь липидийн хэт исэлтэд саад учруулж, чөлөөт радикалуудын нөлөөллийг сааруулдаг (хоргүйжүүлэх үйлдэл).

Азийн центелла нь тархины цусны эргэлтийг сайжруулж, тархийг хүчилтөрөгчөөр хангадаг, ингэснээр оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэн, ой санамжийг дээшлүүлж, толгойн өвчинг намдаана, үг ярианы чадавхийг сайжруулдаг. Сэтгэлийн болон бие махбодийн ядаргааг арилгаж, сэтгэлийн хямрал, нойргүйдлийг даван туулахад тусална.

Эмийн ургамал Эмблика нь тархины цусны эргэлтийг эрчимжүүлж тархины судсыг тэлнэ.  Цусан дахь холестеринийг пектиний тусламжтайгаар багасгана. Биологийн идэвхит, байгалийн, хурдан шингэц ба витамин С-ийн өндөр агууламж нь антиоксидант чанартай ба стрессийг эсэргүүцэн даван туулахад тусална. Цус төлжүүлэх ба уургийн биосинтез нь ясны деминин, коллаген зэргийг зөв нөхөн сэргээхэд тусалдаг. Хоол боловсруулалтыг сайжруулж хооллох дуршлыг нэмэгдүүлдэг.

Шөвөг хэлбэрт амомум дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх ба хэт ачаалал, ядаргаа, тамир тэнхээ муудах үед бие махбодийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг. Энэ нь биеийн ерөнхий чадавхийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Хоолны дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах явцыг сайжруулдаг.

Таримал кориандр нь хоол боловсруулахад идэвхитэй нөлөө үзүүлдэг. Түүнчлэн тайвшруулах, гэдэсний хийг гадагшлуулах, цөс хөөх, булчинг суллах  үйлчилгээтэй.

Херпестис монниера нь анхаарал болон ой санамжийн чадавхийг дээшлүүлнэ.

  • Тархины цусны эргэлтийг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
  • Оюун ухааны үйл ажиллагааг сайжруулна.
  • Танин мэдэхүйн үйл ажиллагаа, анхаарал, ой санамжийг сайжруулах явцыг дэмжинэ.
  • Сурах чадварыг нэмэгдүүлдэг.
  • Сэтгэл түгших, сэтгэл хөдлөл зэргийг хэвийн болгоно.
  • Эмийн бэлдмэлийг хүүхдэд хэрэглэвэл хүүхдийн сэтгэн бодох, үг ярианы хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Капсул бүрд дараахь ургамлын экстракт агуулагдана. Үүнд:

  • Гинкго билоба (Gingco):            50мг,
  • Азийн центелла (Centalla asiatica):          500мг,
  • Херпестис монниера (Hegpestic):      50мг,
  • Таримал кориандр (Coriandrum sativum):       150мг,
  • Шөвөг хэлбэрт амомум (Amomum):               150мг,
  • Эмийн ургамал Эмблика (Emblica officinalis): 200мг тус тус агуулагдана.
  • Ой ухаан суларч мартамхай болох,
  • Мэдрэл-сэтгэцийн стресс, хүчдэл болон ядаргаа,
  • Хүүхдийн биеийн болон ой ухааны хөгжлийн хоцролт,
  • Оюуны үйл ажиллагааны дутмагшилт,
  • Толгой эргэх болон ухаан санаа балартах,
  • Хялгасан судасны цусан хангамж алдагдаж нейроны бодисын солилцоо дарангуйлагдах,
  • Дунд зэргийн хэлбэрээр тайван бус болох болон сэтгэл гутрал үүсэх зэрэгт хэрэглэдэг.

Насанд хүрэгсдэд: 2 цайны халбагаар(10мл) өдөрт 2 удаа хоолны дараа ууна.

  • Хүүхдэд: 1 цайны халбагаар(5мл) өдөрт 2 удаа хоолны дараа ууна.
  • Эсвэл эмчийн зөвлөсөн дэглэмээр хэрэглэнэ.
  • 90 мл-ээр сироп хэлбэрээр флаконд савлагдана

 

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency