Инсти-ургамлын
Инсти-ургамлын
Инсти мөхлөг – цэр ховхлох, халуун бууруулах, өвчин намдаах үйлчилгээ үзүүлэх ба гуурсан хоолойн үрэвслийг намдаах үйлчилгээтэй ургамлын бэлдмэл.
Цагаан үд цэцэг нь халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг нөлөөтэй.
Гуурст адхадот нь алкалоид вазицин, вазицинон агуулдаг. Энэ нь гуурсан хоолойг өргөсгөн ханиалгах замаар цэрийг шингэрүүлж, цэр, салсын наалдамхай чанарыг бууруулж, цэр ховхролтыг нэмэгдүүлнэ. Сурфакантыг нэмэгдүүлснээр амьсгалын булчингийн үйл ажиллагааг сайжруулан “амьсгал авах-амьсгал гаргах” эргэлтийг бүрэн гүйцэд хийхэд дэмжлэг үзүүлдэг. Харшлын эсрэг үйлчилгээтэй тул бронхит болон багтрааны эсрэг нөлөө үзүүлнэ.
Анхилуун нил ягаан нь халуун бууруулах, хөлсийг ялгаруулах, харшлын эсрэг үйлчилгээтэй.
Нүцгэн үндэст чихэр өвс нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Глицириний хүчил нь дархлааг сайжруулах ба хэсэгчилсэн болон ерөнхий дархлаажуулалтыг нэмэгдүүлдэг.
Хятад цайны навч нь шээс хөөх, эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
Ердийн фенхель нь гуурсан хоолойн үйл ажиллагааг сайжруулж, цэр ховхлох ба халдвар, үрэвслийн эсрэг үйлчилнэ.
Бөмбөлөг эвкалипт нь стрептококк, стафилококк болон халдварын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Нөхөн сэргээгдэх үйл явцыг сайжруулан, эдийг хүчилтөрөгчөөр хангах үйлчилгээ үзүүлдэг.
Бамбайн үндэс эмийн ургамал нь төв мэдрэлийн системийг тайвшруулж, гөлгөр булчингийн агшилтыг сулруулна.
Ургамлын гаралтай Инсти амьсгалын замын өвчнийг эмчлэх зориулалттай
- Биеийн ерөнхий байдлыг эрс сайжруулна.
- Хордлогын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Хамар, хоолой, төвөнх, залгиурын үрэвслийг хурдан дарна.
- Ханиалгыг намдаана,
- Халууныг бууруулдаг.
- Нойр хүргэхгүй, өндөр анхаарал, хурдан хариу үйлдэл үзүүлэх шаардлага бүхий үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.
- Хэрэглэхэд хялбар, халуун усанд хурдан уусдаг.
- Тааламжтай амттай.
Идэвхтэй бодисууд:
Нэг уут мөхлөг бүрт дараахь экстрактууд агуулагдана: хэмжээ:
- Цагаан үд цэцэг (Salix alba L.) 750 мг,
- Нүцгэн үндэст чихэр өвс (Flicyrrhizaglabra) 550 мг,
- Гуурст адхадот (Adhodatavasica) 300 мг,
- Хятад цайны навч (Theasinensis) 125 мг,
- Анхилуун нил ягаан (Viola odoratum) 100 мг,
- Бамбайн үндэс эмийн ургамал (Valerianaofficinalis L.) 100 мг,
- Гонид (Foeniculumvulgare Mill) 75 мг,
- Бөмбөлөг эвкалипт (Eucalyptisglobulus) 35 мг.
Туслах бодис:
- Эрдэнэ шишийн цардуул 20 мг гаа 5 мг сахароз 5 6 гр хүртэл.
- Хоолой сэрвэгнэх
- Ханиалгах
- Томуу хүрэх
- Хамар битүүрэх
- Халуурах
- Ханиад хүрэх
- Толгой болон бүх бие өвдөх
Ууж хэрэглэнэ:
- Нэг тун-уутаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
- Нэг тун-уутыг аягатай халуун усанд буюу цайнд уусгаад бага багаар балгаж ууна.
- Ээлж эмчилгээ нь 7-8 хоног.
Нэг уутанд 5 6 граммаар 2 давхар гялгар /цаасан бортгон уутанд савласан 5 буюу 10 ширхэг уутыг хатуу цаасан хайрцаганд савлана.