Эвика 20 капсул
Эвика 20 капсул
Эвика нь гормоны бус бүтэцтэй ургамлын гаралтай бэлдмэл ба түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь идэвхтэй үйлчилгээ үзүүлнэ.
Энэтхэг Сарака нь цус тогтоох, судсыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
Симплокос паникула нь цус тогтоох үйлчилгээтэй ба үрэвслийн нэвчдэс шүүрлийг шингээх явцыг түргэсгэнэ.
Энэтхэг бамбайн үндэс нь тайвшруулах, булчинг сулруулах үйлчилгээтэй байдаг. Мэдрэлийн эмгэг, толгой өвдөх, мэдрэлийн гаралтай зүрхний сулрал, цэвэршилтийн үе, умайн хүзүүний мэдрэлийн эмгэг, базлалт, зовиур, айдас, түгшүүрийн байдал зэрэгт хэрэглэдэг.
Балжингарав эмийн ургамал нь булчинг сулруулах, тайвшруулах, үрэвсэл, халдварын эсрэг, өвдөлтийг намдаах зэрэг олон төрлийн үйлдэлтэй бөгөөд эдийг нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмждэг.
Абрамов мод нь дааврын тэнцвэргүйдлийн зохицуулалтанд нөлөөлж, уургийн илүүдэл үүсэхээс сэргийлж, сарын тэмдгийн мөчлөгийн үе шатанд сүүжилт үүсгэдэг дааврын нөлөөг бууруулдаг.
Катеху дал модны ургамал нь үтрээний шүүрэлтийн үед үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Энэ нь үрэвслийн эсрэг үр нөлөөтэй ба хөлс ялгарах байдлыг багасгадаг.
Эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийн үед эмчлэх зориулалттай, ургамлын гаралтай бэлдмэл.
- Эстроген-прогестероны тэнцвэргүй байдлыг арилгаж, биеийн дааврыг хэвийн байлгахад нөлөөлдөг.
- Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, сэргээнэ.
- Сарын тэмдгийн өмнөх үеийн синдром /ПМС/-ийн шинж тэмдгүүдийг арилгана.
- Умайн хүзүүний цусан хангамжийг сайжруулж, (умайн судасны контактуудыг нэмэгдүүлж, судасны ханыг бэхжүүлдэг).
- Сарын тэмдгийн үед болон өмнөх өвдөлтийг бууруулдаг.
- Үрэвслийн эсрэг, тайвшруулах, булчингийн базалтын эсрэг үйлчилгээтэй.
- Биеийн ерөнхий байдлыг сайжруулан, ядаргаа болон мэдрэлийн эмгэгийн шинж тэмдгүүдийг арилгана.
Капсул бүрд дараах эмийн ургамлуудын экстракт агуулагдана. Үүнд:
Энэтхэг Сарака: | 150мг, |
Симплокос паникула: | 50мг, |
Энэтхэг бамбайн үндэс: | 50мг, |
Балжингарав: | 50мг, |
Абрамов мод: | 50 мг, |
Катеху дал мод: | 50 мг. |
- Үтрээний эмгэг ялгадас,
- Лейкорей,
- Меноррагий,
- Метроррагий,
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах,
- Сарын тэмдгийн өмнөх хам шинж,
- Цэвэршилтийн дараах цус алдалтын үед тус тус хэрэглэнэ.
Метроррагий ба метропатийн үед сарын тэмдгийн мөчлөгийн 3-р өдрөөс эхлэн 1 капсулаар өдөрт 3 удаа ууна. Байнгын буюу удаан хугацааны цус алдалт бүхий бусад бүх өвчний үед шууд ууж эхлэнэ. Өвчний хүнд хөнгөний байдалтай уялдуулан тунг аюулгүйгээр хоногт 6 капсул хүртэл нэмэгдүүлээд хоногийн тунг хэд хэд хуваан хэрэглэж болно.
20 капсулаар флаконд савлагдана.