Хербион Натуралс бүтээгдэхүүнүүд нь бусад бүтээгдэхүүнтэй 100% адилхан байдаггүй, тусгай жороор боловсруулсан. Ижил төстэй эмийн бэлдмэлүүд байдаг боловч орц, бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр өөр байдаг
Бүх Хербион Натуралс бүтээгдэхүүнүүд нь ургамлын гаралтай бөгөөд зөвхөн байгалийн гаралтай орц найрлагатайгаараа онцлог
Хербион Натуралс-ийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг бүх түүхий эдийг Пакистан, Энэтхэг улсаас авдаг. Эдгээр орнуудад Пестицид, үйлдвэрлэлийн хаягдлаар бохирдоогүй үржил шимт хөрс, цаг агаарын тааламжтай нөхцөл, эмийн ургамал тарьж ургуулах өнө удаан жилийн уламжлал зэрэг шаардлагатай, тааламжтай бүх нөхцөлүүд бүрдсэн байдаг. Пакистанд үйлдвэрлэл хөгжөөгүй, хүн амын 70-75 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, эмийн бэлдмэлийнхээ чанарыг хянах боломжийг олгодог тул үйлдвэрлэл явагдаж байгаа нутгаас түүхий эдээ нийлүүлж авахыг Компанийн бодлого болгон баримталдаг
Байгалийн гаралтай бэлдмэл нь ихэвчлэн олон төрлийн найрлагатай байдаг бөгөөд ихэвчлэн бага зэргийн хуримтлагдсанаас үүсэх нөлөө бүхий хэд хэдэн эмийн ургамлыг агуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй. Тасралтгүй, байнгын хэрэглэх шаардлагатай бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Хербион компани нь түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн үйл явцын бүх үе шатанд бүтээгдэхүүнийхээ чанарт байнга санаа тавьдаг. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар нь олон улсын GMP стандартыг хангадаг. Үйлдвэр нь мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд ажиллуулдаг чанарын хяналтын хэлтэстэй бөгөөд шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд чанарын хяналт, стандартчиллыг тогтмол, үр дүнтэй явуулдаг. Тус компани сайн чанарын өндөр үр дүнтэй эмийн бэлдмэлээр хүн амын хэрэгцээг хангах гол зорилгодоо хүрэхийн тулд технологийн процессын бүх үе шатанд байнгын мониторинг, хяналт хийж ажилладаг нь чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгодог.
Ханиад томууг эмчлэхэд зориулсан эмийн бэлдмэлүүд дотор чихэр агуулаагүй Линкас сироп, Инсти мөхлөг ордог. Эдгээр сахароз агуулаагүй тул чихрийн шижинтэй өвчтөнүүд болон мөн илчлэг багатай хоолны дэглэм сахиж буй хүмүүс хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөлгөө аваарай.
Ийм өвчтөнүүдэд хийсэн судалгаа хангалттай байхгүй тул жирэмсэн эсвэл хүүхдээ хөхөөр хооллуулж буй эхчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эмчид хандахыг зөвлөж байна.
Хербион Натуралс бүтээгдэхүүнүүдийг бусад эм бэлдмэлтэй хавсран хэрэглэх нь тийм тохиромжтой биш байж болно.
Бусад эм бэлдмэлтэй хавсран хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнүүд нь химийн аргаар боловсруулсан бүтээгдхүүнүүдээс илүү аюулгүй бөгөөд нэлээн хэдэн төрлөөс нь нэгээс дээш насны хүүхдэд өгч болно. Ургамалд суурилсан эмийн нөлөө нь илүү хөнгөн, хамгийн гол нь байгалийн, натурал чанар юм. Гэхдээ хувь хүний онцлогоос хамааран бэлдмэлийн зарим орц, найрлагын бүрэлдэхүүнд мэдрэг байж болохыг анхаараарай.
Тиймээс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөлгөө авах нь зүйтэй.
Хербион Натуралс бүх бүтээгдэхүүнүүд нь эмийн бэлдмэл тул хэрэглэж болохгүй заалтууд байдаг. Эдгээрийн дотор: бэлдмэлийн эмийн тодорхой орц, бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байх, чихрийн шижин; зүрх судасны органик өвчин (миокардит, перикардит, миокардийн шигдээс), артерийн даралт ихсэх; элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт; их таргалалтын үед г.м. орно
Тиймээс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөлгөө авах нь зүйтэй.
Ерөнхийдөө ургамлын бэлдмэл нь тээврийн хэрэгсэл жолоодох үеийн хариу үйлдлийн хурдад нөлөөлдөггүй боловч зарим бэлдмэлийн зарим орц бүрэлдэхүүн хэсгүүд анхаарал буурах шалтгаан болдог
Хэрэв та тээврийн хэрэгсэл жолоодох үед нөлөөлөхүйц хариу үйлдлийн удаашрал, толгой эргэх болон бусад шинж тэмдэг илэрвэл бэлдмэлээ хэрэглэхээ зогсоож эмчид хандаарай.
Та Herbion Naturals бүтээгдэхүүнийг тус орны аль ч эмийн сангаас худалдан авч болно.
Орчин үеийн үйлдвэрлэлийн нэгдэл гэсэн өөрсдийн статусаа амжилттай танилцуулж, компани нь GMP гэрчилгээ авсан. Мөн ISO 9001-2008, ISO 14000, ISO 22000 болон СЕ сертификатуудыг авсан байгаа.
GMP (Сайн үйлдвэрлэлийн практик) гэрчилгээ нь бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, ариун цэвэр, хуурамч бус үнэн байдал, үр дүнтэй байдлын түвшинг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд үйлдвэрлэгчид дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ, стандартуудын систем юм.
GMP гэрчилгээтэй бүтээгдэхүүн гэдэг нь тухайн бүтээгдэхүүн шаардлагатай орц найрлагын дагуу гадны ямар нэг зүйл, бодис орох боломжгүй, түүнчлэн журмын дагуу зөв савласан, хүчинтэй хугацаандаа чанараа хадгалах баталгаатай байна гэсэн үг юм.