Новэкс Амброксол сироп
Новэкс Амброксол сироп
Новэкс Амброксол (амброксол) нь шинэ үеийн муколитик эм бөгөөд цэрийг шингэлж, цэр ховхлох үйлчилгээтэй.
- Найрлага
- Хэрэглэх заалт
- Хэрэглэх арга ба тун
- Эмийн хэлбэр ба савлалт
- Эмийн сангаас олгох журам
- Эмийг хэрэглэх заавар
- Худалдан авах
Идэвхтэй бодис: Амброксол гидрохлорид (БФ) 15мг
Өтгөн цэр бухий амьсгалын замын цочмог ба архаг өвчнууд:
- Цочмог ба архаг бронхит,
- Уушгины урэвсэл,
- Уушгины архаг бөглөрөлтөт евчин,
- Цэр нь сайтар ялгарахгуй байгаа гуурсан хоолойн багтраа,
- Гуурсан хоолой тэлэгдэх өвчин.
Их хэмжээний шингэн хэрэглэсэн уед бэлдмэлийн цэр шингэлэх үйлдэл нь сайтар илэрдэг. Тиймээс эмчилгээний явцад их хэмжээний шингэн хэрэглэхийг зөвлөдөг. Сиропийг хоолны дараа хэмжээст аяганцараар ууна.
2 нас хүртэлх хуүхдэд: Сиропийг 2.5 мл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 15 мг амброксол).
2-6 насны хүүхдэд: Сиропийг 2.5 мл хэмжээгээр өдөрт 3 удаа ууна (хоногт 22.5 мг амброксол).
6-12 насны хуухдэд: Сиропийг 5 мл хэмжээгээр өдөрт 2-3 удаа ууна (хоногт 30-45 мг амброксол).
Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд: Эхний 2-3 хоногт сиропийг 10 мл хэмжээгээр өдөрт 3 удаа ууна (хоногт 90 мг амброксол).
Хэрэв ур дунгуй байвал насанд хурэгсдийн эмчилгээнд тунг ихэсгэн сиропийг 20 мл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 120 мг амброксол).
Дараагийн өдруудэд нь сиропийг 10 мл хуртэл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 60 мг амброксол).
90 мл бэлдмэл хамгаалах цагираг бүхий эргэдэг металл таглаатай, хувны өнгөтэй шилэн флаконд, 1 флаконд хэмжээст аяганцар болон хэрэглэх зааврыг дагалдуулан цаасан хайрцагт савлагдсан.
120 мл бэлдмэл хүүхэд нээхээс хамгаалагдсан таглаатай, хувны өнгөтэй шилэн флаконд, 1 флаконд хэмжээст аяганцар болон хэрэглэх зааврыг дагалдуулан цаасан хайрцагт савлагдсан.
Эмчийн жоргуй олгож болно.