Линкас хүлхмэл

Линкас хүлхмэл

Линкас хүлхмэл – түүний бүтцэд орсон эмийн ургамын нөлөөгөөр ханиалгын эсрэг  үйлчилгээ үзүүлнэ.

Гуурст атходот нь цэрийг шингэрүүлэх, үрэвсэл, гуурсан хоолойн үрэвслийг  (гуурсан хоолойн агшилтыг сулруулах, амьсгалыг хөнгөвчлөх) намдаах, багтрааны эсрэг үйлчилгээтэй.

 

Нүцгэн чихэр өвс глицирийн хүчил, кали, кальцийн давс, флавоны гликозид, витаминууд, эфирийн тос  бусад нэгдлүүдийг агуулдаг. Тэд дархлааг дэмжих, цэр шингэлэх, үрэвслийг намдаах, харшлын эсрэг шинж чанартай байдаг.

Урт чинжүү нь переринины алкалоидыг агуулдаг ба энэ нь  үрэвсэл, халдварын эсрэг, цэр ховхлох үйлчилгээтэй.

Анхилуун нил цэцэг нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү ургамал нь халууныг бууруулах, тайвшруулах, булчин суллах, үрэвслийн эсрэг  үйлчилгээтэй байдаг. Ханиалгыг зөөлрүүлж, салстын цочроог тайвшруулж, цэр ховхрох явцыг түргэсгэдэг.

Хиссоп эмийн ургамал нь диосмин агуулдаг ба цэр ховхлох, хөлөргөх, шээс хөөх, харшлын эсрэг  үйлчилгээтэй.

Том калган  нь цэр ховхлох үйлчилгээтэй.

  • Ханиалга, түүний давтамжийг бууруулна.
  • Эмийг аажим уусгаж хэрэглэснээр эмийн бодисууд нь залгиур хоолойн салст бүрхэвчийг жигд бүрхэж, хоолойны өвдөлтийг багасгадаг.
  • Эмийн ургамлын ханд нь үрэвсэл, халдварын эсрэг болон өвчин намдаах үйлчилгээтэй.

Идэвхтэй бодисууд:

Хүлхмэл бүрт дараахь ханд агуулагдана:     Хэмжээ:

  • Гуурст атхадот                                                       30 мг;
  • Нүцгэн чихэр өвс                                                    7 мг;
  • Урт чинжүү                                                             6 мг;
  • Анхилуун нил                                                          2 мг;
  • Эмийн балуун                                                        3 мг;
  • Том калган                                                             3 мг.

Туслах бодис:

Сахар, шингэн глюкоз, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, аскорбиний хүчил, гаатай тос, эвкалиптийн тос.

Амьсгалын замын өвчний үеийн хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Нэг хүлхмэлийг 2-3 цаг тутамд амандаа байлгаж бүрэн уустал нь хүлхэнэ. Хоногийн дээд тун 8 хүлхмэл.

8 ширхэг хүлхмэлийг “мөнгөлөг” блистерт хийж савласан. Нэг цаасан хайрцаганд 2 блистер эмийг зааврын хамт хийж савласан байна.

 

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency