Инсти-хүүхдийн

Инсти-хүүхдийн

Инсти мөхлөг – цэр ховхлох,   халуун бууруулах, өвчин намдаах  үйлчилгээ үзүүлэх ба гуурсан хоолойн үрэвслийг намдаах үйлчилгээтэй ургамлын бэлдмэл.

Цагаан үд цэцэг нь халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг нөлөөтэй.

 

Гуурст адхадот нь алкалоид вазицин, вазицинон агуулдаг. Энэ нь гуурсан хоолойг өргөсгөн ханиалгах замаар цэрийг шингэрүүлж, цэр, салсын наалдамхай чанарыг бууруулж, цэр ховхролтыг нэмэгдүүлнэ. Сурфакантыг нэмэгдүүлснээр амьсгалын булчингийн үйл ажиллагааг сайжруулан “амьсгал авах-амьсгал гаргах” эргэлтийг бүрэн гүйцэд хийхэд дэмжлэг үзүүлдэг. Харшлын эсрэг үйлчилгээтэй тул бронхит болон багтрааны эсрэг нөлөө үзүүлнэ.

Анхилуун нил ягаан нь халуун бууруулах, хөлсийг ялгаруулах, харшлын эсрэг үйлчилгээтэй.

Нүцгэн чихэр өвс нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Глицириний хүчил нь дархлааг сайжруулах ба хэсэгчилсэн болон ерөнхий дархлаажуулалтыг нэмэгдүүлдэг.

Хятад цайны навч нь шээс хөөх, эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

Ердийн фенхель нь гуурсан хоолойн үйл ажиллагааг сайжруулж, цэр ховхлох ба  халдвар, үрэвслийн эсрэг үйлчилнэ.

Бөмбөлөг эвкалипт нь стрептококк, стафилококк болон халдварын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Нөхөн сэргээгдэх үйл явцыг сайжруулан, эдийг хүчилтөрөгчөөр хангах  үйлчилгээ үзүүлдэг.

Бамбайн үндэс эмийн ургамал нь төв мэдрэлийн системийг тайвшруулж, гөлгөр булчингийн агшилтыг сулруулна.

Ургамлын гаралтай Инсти амьсгалын замын өвчнийг эмчлэх зориулалттай

  • Биеийн ерөнхий байдлыг эрс сайжруулна.
  • Хордлогын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Хамар, хоолой, төвөнх, залгиурын үрэвслийг хурдан дарна.
  • Ханиалгыг намдаана,
  • Халууныг бууруулдаг.
  • Нойр хүргэхгүй, өндөр анхаарал, хурдан хариу үйлдэл үзүүлэх шаардлага бүхий үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.
  • Хэрэглэхэд хялбар, халуун усанд хурдан уусдаг.
  • Тааламжтай амттай.

Идэвхтэй бодисууд:

Нэг уут мөхлөг бүрт дараах экстрактууд агуулагдана:          хэмжээ:

  • Цагаан үд цэцэг                                                                     468 мг
  • Гуурст адхадот                                                                      188 мг
  • Нүцгэн үндэст чихэр өвс                                                       344 мг
  • Анхилуун нил                                                                        62 мг
  • Бамбайн үндэс эмийн ургамал                                              63 мг
  • Гонид                                                                                    47 мг
  • Бөмбөлөг эвкалипт                                                               22 мг
  • Хятад цайны навч                                                                 78 мг
  • Хоолой сэрвэгнэх
  • Ханиалгах
  • Ханиад хүрэх
  • Томуу тусах
  • Хамар битүүрэх
  • Халуурах, бие зарайх
  • Толгой болон бүх бие өвдөх

Нэг тун-уут бэлдмэлийг халуун усанд эсвэл цайнд хийж уусгаад аажим балгаж ууна.

10 хүртэлх насны хүүхдэд 1 тун-уутаар хоногт 2 удаа, 10-с дээш насны хүүхдэд 1 тун-уутаар хоногт 3 удаа ууна. Эсвэл эмчийн заасан тунгаар уух хэрэгтэй.

Нэг уутанд 3,5 граммаар, 2 давхар гялгар /цаасан уутанд савласан, 5 буюу 10 ширхэг уутыг хатуу цаасан хайрцганд савлана.

 

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency