Ентобан сироп 90 мл.

Ентобан сироп 90 мл.

Энтобан – гэдэсний суулгалт, бактер болон үрэвслийн эсрэг хосолмол эм.

Сэгсгэр голаррен нь нян, бактерын  эсрэг  үйлчилгээ үзүүлнэ.

 

Ердийн мирт нь нян (ялангуяа стафилококк, стрептококк), вирус, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Нөхөн сэргээх үйл явцыг эрчимжүүлнэ. Горечи нь хоол боловсруулах булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг, хоол боловсруулах чадварыг сайжруулдаг.

Цоохор тошлог үрэвсэл, суулгалтын болон халдварын эсрэг үйлчилгээтэй. Алкалоид берберин нь нянгийн эсрэг үйлчилнэ.

Бенгалийн айва нь цусан дахь сахар болон цус багадалтанд нөлөөлөх бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.

Будагт царс нь үрэвсэл болон нянгийн эсрэг үйлчилгээтэй.

Гайхамшигт бутея нь ходоодны шимэгч хорхойг хөөх үйлчилгээтэй.

Энтобан бэлдмэл нь суулгалтын эсрэг ургамлын гаралтай бэлдмэл.

  • Бактерийн эсрэг үйлчилснээрээ суулгалтыг хурдан, үр дүнтэй эмчилнэ.
  • Амёб болон цусан суулгатай холбоотой нянг устгах нөлөөтэй.
  • Гөлгөр булчингуудад нөлөөлж, гэдэсний базлалтыг зогсоож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
  • Хоол боловсруулах замын салст бүрхэвчийг хамгаална.
  • Хамгаалах буюу бүрхүүл үүсгэх шинж чанартай учраас хорт бодисыг цусанд орохоос урьдчилан сэргийлдэг.
  • Хоол идэх хугацаанаас үл хамааран хэрэглэж болно.

10мл тутамд дараах ургамлын экстрактууд агуулагдана. Үүнд:

  • Сэгсгэр голаррен (Cholarchema): 50 мг,
  • Ердийн мирт (Myrtus vulgaris):       200 мг,
  • Цоохор тошлог (Веrberis); 30 мг,
  • Бенгали айва (Chaenomeles):       100 мг,
  • Будагт царс (Quercus):  50 мг,
  • Гайхамшигт бутея (Butea): 20 мг.
  • Цочмог ба архаг амёбиаз,
  • Элэгний амёбиаз болон Е.hustolutica-аар үүсгэгдсэн бусад эмгэгүүд,
  • Бацилляр дизентери,
  • Гастроэнтерит,
  • Хоолны хордпогын эмчилгээнд туслах бодис болгон тус тус хэрэглэнэ.
  • Насанд хүрэгсдэд: 3-4 цайны халбагаар буюу 15мг-20мг-аар 4 цаг тутамд,
  • 6 Сараас 2 нас хүртэлх хүхдэд: тал цайны халбагаар буюу 2,5мг-аар 4 цаг тутамд,
  • 2 наснаас дээш хүүхдэд: 1-2 цайны халбагаар буюу 5мг-10мг-аар 4 цаг тутамд.

 

90мг – аар  савлагдана.

 

Developed by WEBKITCHEN agency