Алфагин сироп 120 мл.

Алфагин сироп 120 мл.

Алфагин – ургамлын гаралтай бэлдмэл.

Хүн орхоодой нь ядаргаа тайвшруулж, стрессийг бууруулна, оюун ухааны болон бие махбодийн үйл ажиллагааг сайжруулж, чих шуугихыг багасгаж, харааг сайжруулна. Хүн орхоодой нь удаан хугацаагаар хүндээр өвдсөн өвчтнүүд, мэс заслын дараах нөхөн сайжруулалтанд маш ач тустай ургамал юм.

 

Сибирийн хүн орхоодой нь сэргээх, тамиржуулах үйлчилгээтэй. Тархины эд эсийн үйл ажиллагаа (цусны эргэлт)-г сайжруулж, оюун ухааны ажиллах чадварыг идэвхжүүлдэг. Булчингийн ажиллагааг нэмэгдүүлнэ. Судсыг тэлэх үйлчилгээ нь зүрх судасны  системд сайнаар нөлөөлнө. Судасны дотоод бүрхүүлийн бодисын солилцоог хэвийн болгож,  зүрх судасны тогтолцоонд эерэг нөлөө үзүүлэн атеросклерозын товруу үүсэхээс сэргийлдэг.

Эмблика эмийн ургамал нь хоолны дуршлыг нэмэгдүүлэх, хоол боловсруулах чадварыг сайжруулах, цус төлжүүлэх, уургийн биосинтезийг нэмэгдүүлэх, ясны дентин, коллагены эдийг зөв нөхөн сэргээхэд тусалдаг. Биологийн идэвхитэй, байгалийн витамин С нь ихэвчлэн антиоксидант шинж чанар (чөлөөт радикалыг дарангуйлагч)-ыг агуулна.  Энэ нь дархлаа сайжруулах нөлөөтэй.

Таримал царгас нь давсны хүчил ба пепсиний ялгарлыг нэмэгдүүлэх замаар хоолны дуршлыг сайжруулдаг. Ялангуяа ханиад, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд биеийг сайжруулах нөлөө үзүүлдэг. Стресыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж ядаргаа, сэтгэлийн дарамтааас сэргийлнэ. Тус ургамлын элементүүд нь /спартинууд/ цусан дахь холестериныг бууруулж, атеросклерозыг үүсгэхээс сэргийлэн зүрх судасны тогтолцоог бэхжүүлдэг. Царгасны үр хөврөл нь хлорофиллээр баялаг бөгөөд төрөл бүрийн гаралтай цус багадалтыг эмчлэхэд тусалдаг.

Грек пажитник нь нойр булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Энэ нь бие махбодийг сэргээж, тамиржуулна. Гемоглобины түвшинг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Ургамлын гаралтай бэлдмэл

  • Оюун ухааны болон биеийн ажиллах чадварыг сайжруулна.
  • Мэдрэлийн цочрол, ядаргаа, хэт ачааллыг багасгадаг.
  • Стрессийн хүчин зүйлсийн эсрэг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг.
  • Биеийн хамгаалах чадварыг идэвхжүүлж, дархлааны тогтолцоог бэхжүүлдэг.
  • Хоолны дуршлыг нэмэгдүүлдэг.
  • Ямар нэг өвчнийг түргэн эдгээх, эдгэрсний дараа биеийн хүч тамирыг нэмэгдүүлж, хурдан тэнхрүүлнэ.
  • Энэ бэлдмэл хордлогын эсрэг шинж чанартай ба биеийг тэнхрүүлэхэд нөлөөлнө.

Сиропийн 50 мл тутамд:

  • Хүн орхоодой (Раnах): 25 мг

Дараах ургамлын экстрактууд:

  • Сибирийн хүн орхоодой (Panax sibiricus): 200.00мг,
  • Таримал царгас (Мedicago):                                                           500.00 мг
  • Эмблика эмийн ургамал (Emblika officinalis): 800.00мг,
  • Грек пажитник (Trigonelle):                                                   500.00мг,
  • Ядралт,
  • Мэдрэлийн ядаргаа,
  • Оюун ухааны алжаал,
  • Тэжээлийн дутмагшил,
  • Өтлөлтийн эмгэгүүд,
  • Эдгэрэх үе,
  • Хоолны дуршил буурсан үед тус тус хэрэглэнэ.
  • Насанд хүрэгсдэд: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны дараа ууна.
  • 12 с дээш насны хүүхдэд 1 цайны халбагаар өдөрт 2 удаа хоолны дараа ууна. Эсвэл эмчийн зөвлөсөн дэглэмээр хэрэглэнэ.

Сироп нь сахароз агуулдаг болохыг чихрийн шижинтэй өвчтөнд болон илчлэг багатай хоолны дэглэм барьж буй өвчтөнд анхааруулах хэрэгтэй.

Хайрцагтаа: 120 мл – ээр  савлагдана.

 

Developed by WEBKITCHEN agency