Линкас сироп 90 мл, 120 мл.

Линкас сироп 90 мл, 120 мл.

Линкас сироп бэлдмэл нь түүний бүтцэд орсон эмийн ургамлын нөлөөгөөр ханиалга, цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.

Гуурст атхадот нь цэрийг шингэрүүлэх, үрэвслийг намдаах, гуурсан хоолойн үрэвслийг  (гуурсан хоолойн агшилтыг сулруулах, амьсгалыг хөнгөвчлөх) намдаах, багтрааны эсрэг үйлчилгээтэй.

 

Урт чинжүү нь переринины алкалоидыг агуулдаг ба энэ нь үрэвсэл, халдварын эсрэг, цэр ховхлох үйлчилгээтэй.

Өргөн навчит корди нь халдвараас сэргийлэх, өвдөлт намдаах, булчин сулруулах үйлчилгээтэй.

Алтай эмийн ургамал нь зөөлрүүлэх, цэр ховхлох, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг. Ургамлын салст бүрхэвч нь салстын гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэн, удаан хадгалагдах ба  цочролоос хамгаалдаг.

Нүцгэн чихэр өвс нь глицирийн хүчил, кали, кальцийн давс бусад нэгдлүүдийг агуулдаг. Тэд дархлааг дэмжих, цэр шингэлэх, үрэвслийг намдаах, харшлын эсрэг шинж чанартай байдаг.

Том калган нь цэр ховхлох үйлчилгээтэй ба эфирийн тос, камферид, галангийн альпинин агуулна.

Эмийн балуун нь диосмин агуулдаг ба цэр ховхлох, хөлөргөх, шээс хөөх, харшлын эсрэг үйлчилгээтэй.

Үнэрт фиалка нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь халуун бууруулах, тайвшруулах, булчин суллах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Ханиалгыг зөөлрүүлж, салстын цочроог тайвшруулж, цэр ховхрох явцыг түргэсгэдэг.

Цэцэгт оносма халуун бууруулах, тамир тэнхээ оруулах нөлөөтэй ба амьсгаадахыг багасгана.

  • Хүчтэй ханиалгыг намдаана.
  • Хуурай болон харшлын гаралтай ханиалгыг зөөлрүүлнэ.
  • Цэр ховхрох явцыг хөнгөрүүлнэ.
  • Үрэвслийн эсрэг, булчингийн агшилт болон ханиалгын эсрэг шинж чанартай.
  • Амьсгалыг хөнгөвчилж өгнө.
  • Хордлогын шинж тэмдгүүдийг бууруулах.
  • 6 сар ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэх боломжтой нь клиникээр батлагдсан.
  • Энэ нь тааламжтай амттай, спирт агуулаагүй.

10 мл сироп дараахь экстрактыг агуулна.

Найрлага Хэмжээ
Гуурст адхадот 600 мг
Нүцгэн чихэр өвс 75 мг
Урт чинжүү 100 мг
Анхилуун нил цэцэг 25 мг
Эмийн балуун 50 мг
Том калган 50 мг
Өргөн навчит корди 100 мг
Алтай эмийн ургамал 100 мг
Жинхэнэ зизифус 100 мг
Цэцэгт оносма 100 мг
  • Ханиалга, ханиад томуу
  • Хуурай цочрол ихтэй ханиалга
  • Гуурсан хоолойн багтраа өвчин, гуурсан хоолойн цочмог, архаг явцтай үрэвслийн улмаас үүссэн ханиалга
  • Залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, гүйлсэн булчирхайн үрэвслүүд

Насанд хүрэгсэд: 2 цайны халбага (10мл ) – аар өдөрт 3-4 удаа

Хүүхэд: 1 цайны халбага (5мл)-аар өдөрт 3-4 удаа

6 сараас 1 настай хүүхэд: 1/2 цайны халбага (2,5мл)-аар өдөрт 3-4 удаа, эсвэл эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэнэ.

1 шилэнд 90 мл, 120мл сироп агуулагдана.

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency