Линкас Плюс Экспекторант

Линкас Плюс Экспекторант

Шар үрт паслен нь ханиалгыг зөөлрүүлж, цэрийг хурдан гадагшлуулна. Харшлын эсрэг үйлчилгээтэй.

Гуурст атхадот нь цэрийг шингэрүүлэх, үрэвслийг намдаах, гуурсан хоолойн үрэвслийг (гуурсан хоолойн агшилтыг сулруулах, амьсгалыг хөнгөвчлөх) намдаах, багтрааны эсрэг үйлчилгээтэй.

 

Нүцгэн чихэр өвс нь глицирийн хүчил, кали, кальцийн давс бусад нэгдлүүдийг агуулдаг. Тэд дархлааг дэмжих, цэр шингэлэх, үрэвслийг намдаах, харшлын эсрэг шинж чанартай байдаг.

Ердийн базилик бактер устгах, агшилтыг сулруулах, мэдээгүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Амьсгалыг дэмжиж, биеийн ерөнхий байдлыг дээшлүүлнэ.

Өргөн навчит корди нь халдварын эсрэг, өвдөлт намдаах, булчин сулруулах үйлчилгээтэй.

Урт чинжүү нь переринины алкалоидыг агуулдаг ба энэ нь үрэвсэл, халдварын  эсрэг, цэр ховхлох үйлчилгээтэй

Алтай эмийн ургамал нь зөөлрүүлэх, цэр ховхлох, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг. Ургамлын салст бүрхэвч нь салстын гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэн, удаан хадгалагдах ба  цочролоос хамгаалдаг.

Бадьян жимс нь цэр ховхлох, халуун бууруулах үйлчилгээтэй.

Удаан хугацааны ханиалгыг эмчлэхэд хэрэглэнэ

  • Цээжний бөглөрөл болон удаан хугацаанд үргэлжилсэн ханиадыг намдаана.
  • Цэрийг шингэрүүлэн ховхолж, амьсгалын замыг чөлөөлж өгнө.
  • Гуурсан хоолойны салстын хавдар, үрэвслийг багасгадаг.
  • Амьсгалыг нэмэгдүүлж, биеийн ерөнхий байдлыг сайжруулна.
  • Энэ нь залгиур, гуурсан хоолойн салст бүрхэвчэд хэсэгчилсэн халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлэх нөлөөтэй.
  • Цэр шингэрүүлэх, цэр ховхлох, халдварын эсрэг, гуурсан хоолойн булчинг сулруулах үйлчилгээтэй.

10 мл сиропт агуулагдах экстрактууд:

  • шар үрт паслен 30 мг,
  • бадьян 50 мг,
  • гуурст адхадот-70 мг,
  • нүцгэн чихэр өвс-15 мг,
  • ердийн базилик-30 мг,
  • өргөн навчит корди-10 мг,
  • урт чинжүү-10 мг,
  • алтай эмийн ургамал 15 мг.

Туслах бодис: сахароз, усгүй нимбэгний хүчил, аммони хлорид, метилпарабен, пропилпарабен, пропилленгликоль, эвкалилтын тос, гааны ургамлын тос, бохинд таатай үнэр оруулагч.

  • Ханиад харшлын шалтгаант ханиалга, тамхины мэнгэр ханиалга
  • Гуурсан хоолойн багтраа өвчин, гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, сүрьеэгийн улмаас үүссэн цэртэй ханиалга
  • Амьсгалын дээд замын халдвар залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, гүйлсэн булчирхайн үрэвслүүд

Насанд хүрэгсэд: 1 хоолны халбага (10мл ) – аар өдөрт 3 удаа

6-18 настай хүүхэд: Эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэнэ.

Хуванцар таглаа бүхий флакон нь хуван шар өнгөтэй, 120 мл сироп агуулна.

 

 

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency